(+976-11)-311320 ENG
Нийтэлсэн: 2019 он 03 сар 05. 18 цаг 48 минут

Монголын Театрын музейгээс эрхлэн хэвлүүлсэн “Бөмбөгөр ногоон театр” баримт-гэрэл зургийн цомог хэвлэгдэн гарлаа.

Монголын Театрын музей болон Үндэсний төв архив, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив, Гадаад харилцааны төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй түүхэн ховор баримт, гэрэл зургуудыг ашиглан  энэхүү цомгийг бүтээжээ.

Мөн БНМАУ-ын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, эрдэмтэн зохиолч Э.Оюун, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Чойдог, Ардын жүжигчин Д.Чимэд-Осор, Улсын гавьяат жүжигчин, бүжигчин Ж.Алимаахүү, Монголциркийг үндэслэгч, Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазар нарын гэр бүлийн архив, цуглуулагч, судлаач А.Дэмбэрэлдоржийн хувийн цуглуулгаас зарим ховор баримт, гэрэл зураг авч ашиглажээ.

Энэхүү цомог нь А/4 хэмжээтэй, өнгөт, 250 нүүр, 31,25 хх бөгөөд нийт 60 шахам архивын баримт, 500 гаруй гэрэл зураг, либретто, зурагт хуудас, баримт бичиг зэрэг оржээ.

Цомгийн нээлт 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 14 цагт болно.

Сонирхсон хүмүүс болон хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй.

Зөвхөн нээлтийн өдөр цомгийг 30 хувийн хямдралтай худалдана.

 

Холбоо барих утас: 9903 5028, 11311320




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү

14200, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг А.Амарын гудамж, Соёлын төв өргөө
Утас : (976-11)-311320
Факс : (976-11)-311320
E-Mail : theatre_mus@monheritage.mn