(+976-11)-311320 ENG
Нийтэлсэн: 2019 он 05 сар 09. 17 цаг 32 минут

СОЁЛЫН ЯАМ, МОНГОЛЫН УРЛАГИЙН АЖИЛТНЫ ХОЛБООНЫ ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛИЙН ШАГНАЛТ, МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ТЕАТРЫН АХМАД

ЗУРААЧ ЖАМСРАНГИЙН ГАНБАТ

 

Товч намтар

  • 1955-онд Улаанбаатар хотод төрсөн.
  • 1973-1974 онд ДУДС-ийн арьсан урлалын ангид суралцаж байгаад цэрэгт      татагдсан.
  • 1977-1980 онд ДУДС-ийн Театрын зураачийн ангийг МУ-ын Ардын зураач   Ч.Гунгаасүхийн урланд суралцаж төгссөн.
  • 1980 оноос 1992 он хүртэл Олон ястны өлгий Ховд аймгийн ХДТеатрын Ерөнхий    зураачаар     
  • 1992-2001 онд Эрдэнэт хотын ХДТеатр, Үндэсний Дуу Бүжгийн Чуулга зураач,        УБ Эрдэнэт Үйлдвэрийн “Уурхайчин” ордны зураач
  • 2001-2006 онд Нийслэлийн Хүүхэд Залуучуудын ордонд зураач.
  • 2003-2006 онд Чөлөөт уран бүтээлч.
  • 2006-2010 онд Төв аймгийн “Монгол Туургатан” Театрын зураач.
  • 2010-2012 онд Ховд аймгийн ХДТ-ын ерөнхий зураач.
  • 2012-2015 онд Өмнөговь аймаг, Говьсүмбэр аймгуудын театр, чуулгын ерөнхий       зураачаар тус тус ажилласан.
  • 2015 онд Өндөр насны тэтгэвэрт гарсан.

Уран бүтээлүүд

Тэрээр монгол орны төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагад 40-өөд жил уран бүтээлээ туурвихдаа Д.Лувсаншаравын “Цэцэгт нуурын хошуунд” хөгжимт драм, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь Д.Лувсаншаравын “Ард Аюуш” дуурь, Ч.Ойдовын “Далан худалч”, Д.Жанчивын “Ховорхон бэр”, Э.Оёогийн “Цэн хүрээгүй Алт”, А.Бадамын “Гульжаан” зэрэг 6 хөгжимт драмын жүжиг, 100-аад драмын жүжиг, “Уул усны дуулал”, ”Алтан сүлдний дуулал” зэрэг 90 орчим Концертын ерөнхий зураач, 1989, 1999 онд Ховд аймгийн нийслэл УБ хотод зохиогдсон соёлын өдрүүдийн ерөнхий зураач, 2006 онд Дундговь аймаг, 2012 онд Өмнөговь аймгуудын соёлын өдрүүдийн ерөнхий зураач зэрэг 240 гаруй тайзны уран бүтээлийн зураачаар ажилласан бөгөөд 1997 онд “Олон ястны бүжгийн хувцас” цомог, 2013 онд “Монголын ердийн хөсөг” цомог номоо туурвиж нийтийн хүртээл ном болгосон. 2016 онд “Монголын хөсөг тэрэг” 4 сери марк хэвлэгдсэн юм. Энэ 2017 онд “Монгол туургатны угсаатны үндэсний хувцас” цомог номоо хэвлүүлсэн.

Шагнал

  • 1987 онд Завхан аймагт зохиогдсон Д.Жанчивын “Ховорхон бэр” хөгжимт жүжгээр дүгээр байр;
  • Соёлын Яам, Урлагийн Ажилтны холбооны 1988 оны Шилдэг Уран бүтээлийн шагнал;
  • 1989 онд Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр;
  • 1996 онд Монголын Урчуудын Эвлэлийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр;
  • 2017 онд Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одонгоор тус тус шагнагдсан.

 

1993 онд Монголын Театрын музейд анх удаа уран бүтээлийнхээ үзэсгэлэнг толилуулж байсан. 2019 онд 2 дахь удаагаа Монголын Театрын музейд үзэсгэлэнгээ үзэгч авхай таньд өргөн толилуул байна. Та бүхнийг уран бүтээлийн үзэсгэлэнг таалан соёрхож үнэт зөвлөгөө өгнө гэдэгт итгэж байна.

 

ХҮНДЭТГЭСЭН

ТЕАТРЫН АХМАД ЗУРААЧ, УГСААТНЫ
ЗҮЙН СУДЛААЧ ЖАМСРАНГИЙН ГАНБАТ




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү

14200, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг А.Амарын гудамж, Соёлын төв өргөө
Утас : (976-11)-311320
Факс : (976-11)-311320
E-Mail : theatre_mus@monheritage.mn