(+976-11)-311320 ENG
Нийтэлсэн: 2019 он 05 сар 17. 14 цаг 01 минут

Олон улсын музейн өдрийн “Музей-нийгмийн соёлын төв: уламжлалаа ирээдүйд” уриан дор

“ИРЭЭДҮЙД ӨВЛӨГДӨХ ЭРТНИЙ ӨВ СОЁЛ”

АЛТАЙ ЯТГА (НТ-ын VII-VIII зуун)

 

Нэр: Ирээдүйд өвлөгдөх эртний өв соёл

Нээлт: 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт

Хаана: Монголын Театрын музейн Кино урлагийн танхимд

Хугацаа: 2019 оны 05 дугаар сарын 17-ноос 05 дугаар сарын 30-ны өдрүүдэд

  • Нээлтийн үйл ажиллагаа

Хөгжимчин, хөгжмийн багш, соёл судлаач, хөгжмийн зохиолч, хөгжмийн продюсер Д.Ганпүрэвийн судлан шинжилсэн эртний нүүдэлчдийн уламжлалт хөгжим "Алтай ятга"-ыг Монголын Театрын музейн Үндэсний хөгжмийн танхимд залах нээлтийн үйл ажиллагаа болно.

            14:00 Үйл ажиллагааг Монголын Театрын музейн захирал Д.Наранжаргал нээнэ.

            14:10 ОУМЗ-ийн Монгол дахь хорооны дарга Д.Цэдмаа үг хэлнэ.

            14:20 УИХ гишүүн асан Д.Дэмбэрэл үг хэлнэ.14:30 Хөгжмийн зохиолч, Төрийн хошой шагналт, МУАЖ Н.Жанцанноров үг хэлнэ.

            14:40 Хөгжмийн багш, хөгжимчин Д.Ганпүрэв "Алтай ятга"-ын тухай танилцуулна.

            15:00 Алтай хамтлаг уран бүтээлийн дээжээсээ сонордуулна.

            15:10 Алтай ятгын тухай баримтат киног үзэгчдэд сонирхуулна.

            15:25 Алтай ятгын тухай чөлөөт ярилцлага (Сонирхсон хүн бүрт нээлттэй)

  • "Алтай ятга" хөгжмийн зэмсгийн үзэсгэлэн

2008 онд Ховд аймгийн Манхан сумын Жаргалант Хайрхан уулны хадны булшнаас МУ-ын Археологийн Хүрээлэн, Герман улсын Бонны Их Сургуулийн эрдэмтэн судлаачдын хамтарсан экспедицээр олдсон Алтай ятга хөгжмийн зэмсэгтэй холбогдолтой батламж, гэрэл зураг, уран зураг, хөгжмийн зэмсэгийн хувилбарууд, ном хэвлэл, бусад холбогдох сонин содон материалуудыг дэлгэн үзүүлнэ.

 

 

“МОНГОЛ УРТЫН ДУУ ЛИМБЭДЭХ УЛАМЖЛАЛТ АРГА БИТҮҮ АМЬСГААГ ӨВЛҮҮЛЭН УЛАМЖЛУУЛАХ, ТОГТВОРЖУУЛАХ НЬ” ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Нэр: Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах нь

Нээлт: 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 11:30 цагт

Хаана: Монголын Театрын музейн Хөрөг зургийн танхимд

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн сангийн дэмжлэгтэйгээр Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, “Монголын Лимбэчдийн Холбоо” ТББ хамтран “Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах нь” төслийг 2019-2022 оны хооронд хэрэгжүүлэх төслийн нээлтийн үйл ажиллагаа.

11:30 - Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны Соёл, Урлагийн

   Бодлогын Газрын дарга Б.Сэргэлэн

 - Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат

 - ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий Нарийн  

   бичгийн дарга С.Уянга

            11:50 Төслийн танилцуулга илтгэл: Г.Энхбат

            12:00 Лимбэчдийн мэндчилгээ

            12:10 Лимбэний үзэсгэлэн

УЛАМЖЛАЛТ БИЧГИЙГ ЦАХИМ ЭРИНД ӨВЛҮҮЛЭХ НЬ

ЦАХИМ ОРЧИН ДАХЬ МОНГОЛ БИЧГИЙН ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТ

Нэр: Уламжлалт бичгийг цахим эринд өвлүүлэх нь

Нээлт: 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 13:00 цагт

Хаана: Монголын Театрын музейн Хөрөг зургийн танхимд

Монгол бичигтний “Хөх тэнгэр холбоо” ТББ, Фэйсбүүк дэх Монгол бичиг хуудасны зохион байгуулагчид монгол бичгээр цахим орчинд бичиж сурах сонирхолтой хүмүүст хэрхэн компьютерт монгол бичгээр бичих талаар богино хэмжээний сургалт зохион байгуулна.

13:00 Монголын Театрын музейн боловсролын ажилтан, фэйсбүүк дэх Монгол бичиг хуудасны зохион байгуулагч Орхон овогт Ананд өнөөгийн цахим орчин дахь монгол бичгийн нөхцөл байдал илтгэл

13:30 Монгол бичигтний “Хөх тэнгэр холбоо” ТТБ-ын гишүүн Сартуул овогт Цэнд-Аюуш ба фэйсбүүк дэх Монгол бичиг хуудасны зохион байгуулагчид монгол бичгээр компьютерт хэрхэн бичих талаар

14:00 Wikibilig.mn цахим хуудасны удирдагч Олхонууд овогт Гантуяа монгол бичгийн цахим нэвтэрхий толинд хэрэглэгчид хэрхэн хувь нэмрээ оруулах талаар илтгэл




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү

14200, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг А.Амарын гудамж, Соёлын төв өргөө
Утас : (976-11)-311320
Факс : (976-11)-311320
E-Mail : theatre_mus@monheritage.mn